НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь нийтийн албан тушаалтны хувийн сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн сонирхолд нийцүүлэх нөхцлийг баталгаажуулж төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангахад оршино.
2 дугаар зүйл. Хууль тогтоомж
2.1. Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж /цаашид "Сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж" гэх/ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг хангах зорилт бүхий Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, энэ хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. "нийтийн сонирхол" гэж нийтийн албан тушаалтан Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг;
3.1.2. "хувийн сонирхол" гэж нийтийн албан тушаалтан албан үүргээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүний хамааралтай этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус сонирхлыг;
3.1.3. "сонирхлын зөрчил" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн сонирхол нийтийн сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд нь харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг;
3.1.4. "Нийтийн албан тушаалтан" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг.
3.1.5. "хамааралтай этгээд" гэж нийтийн албан тушаалтны эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, нэг, хоёр дахь үеийн төрөл, садан, үрчилсэн эцэг эх болон хүүхэд, нэг дэх үеийн худууд, мөн нөхцөл байдлын улмаас нэгдмэл сонирхолтой байж болзошгүй бусад этгээд;
3.1.6. "нэгдмэл сонирхолтой этгээд" гэж нийтийн албан тушаалтантай ашгийн үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг;
3.1.7. "ашгийн үйл ажиллагаа" гэж компани, нөхөрлөл, хувиараа эрхлэх аж ахуй зэрэг аж ахуй, худалдаа, зээл, санхүүгийн бүх төрлийн байгууллагын үйл ажиллагааг;
3.1.8. "хандив" гэж нийтийн албан тушаалтанд тодорхой зориулалтаар, санхүүгийн эх үүсвэр, эд хөрөнгө, үйлчилгээг хариу төлбөргүйгээр шилжүүлэхийг;
3.1.9. "бэлэг" гэж нийтийн албан тушаалтанд хариу төлбөргүйгээр шилжүүлсэн эд хөрөнгө, үйлчилгээ болон эрх шилжүүлэх, үүргээс чөлөөлөх, мөн албан тушаалтны хамааралтай этгээдийн тусын тулд эрхээс татгалзах зэрэг бусад төрлийн санхүүгийн болон бусад хэлбэрийн үр ашиг, аливаа хөнгөлөлтийг;
3.1.10. "бүтээлч ажил" гэж төлбөр, орлого олж буй сэтгүүл зүй, зохиол болон урлагийн бүтээлийг.
4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд
4.1. Дор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна:
4.1.1. Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан;
4.1.2. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан;
4.1.3. Төрийн, орон нутгийн өмчийн болон төрийн, орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан;
4.1.4. Хууль тогтоомжийн дагуу, эсхүл улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг түр буюу байнга гүйцэтгэж буй төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан.
4.2. Энэ хуулийн 4.1-д зааснаас бусад төрийн албан хаагчийн ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлыг энэ хуулийг баримтлан шийдвэрлэж болно.
5 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
5.1. Нийтийн албан тушаалтан /цаашид "албан тушаалтан" гэх/-д тавигдах хориглолт, хязгаарлалт, ёс зүйн шаардлагын үндэслэл, сонирхлын зөрчлөөс сэргийлэх арга хэмжээ, албан тушаалтан хувийн сонирхлын байдлаа мэдүүлэх ба түүнийг шалгах ажиллагаа болон сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлага энэ хуулиар зохицуулагдна.
6 дугаар зүйл. Үйл ажиллагааны зарчим
6.1. Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина.
6.2. Албан тушаалтан нь сонгогдож, томилогдсон албан үүргээ гүйцэтгэхдээ хувийн хариуцлага хүлээнэ.
6.3. Албан тушаалтан нь албаны бүрэн эрхээ хувийн болон өөрт хамааралтай этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа хамааралт харилцаанаас ангид байна.
6.4. Албан тушаалтан нь иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн сонирхлыг хувийн болон тусгай сонирхлоос илүүд үзнэ.
Хоёрдугаар бүлэг
Сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх
7 дугаар зүйл. Сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн байгууллагын хүлээх нийтлэг үүрэг
7.1. Улсын Их Хурал, Засгийн газар, Шүүх нэг байранд байрлахыг хориглоно.
7.2. Төрийн байгууллагын байрлаж байгаа байранд түүний үйлчилгээг эрхэлдгээс бусад аж ахуйн нэгж, байгууллага байрлахыг хориглоно.
7.3. Төрийн байгууллагын удирдлага сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараахь арга хэмжээ авах үүрэгтэй:
7.3.1. сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх журам бүхий ёс зүйн дүрмийг тогтоож, мөрдүүлэх;
7.3.2. хувийн сонирхлын мэдүүлгийг зохих журмын дагуу авах, бүртгэх, хянан шалгах;
7.3.3. сонирхлын зөрчлийн талаарх мэдээлэл хүлээн авах ажлыг зохион байгуулах, мэдээлэл, мэдэгдлийн дагуу шалгалт хийх, хариуцлага тооцох;
7.3.4. сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй албан тушаалтанд хуульд заасан эрх мэдлээ хэрэгжүүлэхийг зөвшөөрөхгүй байх;
7.3.5. сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй албан тушаалтанд сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, арилгах талаар бичгээр зөвлөмж өгөх;
7.3.6. Энэ хууль болон Засгийн газрын журмаар зөвшөөрсөн тохиолдолд өөрийн удирдлагад байгаа албан тушаалтан давхар ажил эрхлэх боломжтой эсэхийг шийдвэрлэх.
7.4. Энэ хуулийн 7.3.2, 7.3.3-т заасан шалгалтын явцад авлигын шинжтэй зөрчил илэрсэн бол Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулна.
8 дугаар зүйл. Сонирхлын зөрчлийг мэдэгдэх
8.1. Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй.
8.2. Сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдлын талаар мэдэж байгаа бусад этгээд энэ тухай холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлж болно.
8.3. Сонирхлын зөрчлийн талаар мэдэгдэл, мэдээлэл хүлээн авсан эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан үүргийг өөр албан тушаалтнаар гүйцэтгүүлэх эсэх шийдвэрийг нэн даруй бичгээр гаргана.
8.4. Дараахь тохиолдолд албан тушаалтныг албан үүргээ гүйцэтгэхийг зөвшөөрч болно:
8.4.1. тус байгууллагын нэгж, эсхүл тус засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид тухайн албан үүргийг гүйцэтгэх өөр албан тушаалтан байхгүй, дээд шатны байгууллагаас өөр ажилтан томилон ажиллуулах боломжгүй;
8.4.2. сонирхлын зөрчил үүсгэсэн нөхцөл байдал ялимгүй, үндэслэл нь хангалттай бус, хэлбэрийн төдий шинжтэй;
8.4.3. тухайн албан үүргийг гүйцэтгэхэд мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар шаардагдах ба зөвхөн мэдэгдэл гаргасан албан тушаалтан энэ шаардлага хангаж байгаа.
9 дүгээр зүйл. Албан үүргээ шударгаар гүйцэтгэхэд нөлөөлөх гэсэн нөхцөл байдлыг мэдэгдэх
9.1. Албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, зохимжгүй нөлөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагад эсхүл Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
9.2. Албан үүрэгтэй нь холбоотой бэлэг, үйлчилгээ, ашигтай нөхцөл байдлыг санал болгосон тохиолдолд дараахь арга хэмжээг авна:
9.2.1. саналаас татгалзах;
9.2.2. санал тавьсан этгээдийг тодорхойлох;
9.2.3. тодорхой нөхцөл байдлын улмаас бэлгийг эргүүлэн өгөх боломжгүй бол бэлгийг хадгалаад энэ тухай өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдэх;
9.2.4. боломжтой бол тухайн үйл явдлын гэрчүүдийг тэмдэглэх;
9.2.5. болсон нөхцөл байдлын талаархи мэдэгдлээ боломжит хугацааны дотор өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагад бичгээр хүргүүлэх;
9.2.6. хариуцлага хүлээхээр зөрчил илэрсэн тохиолдолд асуудлыг хариуцсан эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх.
Гуравдугаар бүлэг
Албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалт
10 дугаар зүйл. Албаны мэдээллийг ашиглахтай холбоотой хориглолт
10.1. Албан хаагч бүрэн эрхийнхээ дагуу олж авсан мэдээллийг хууль бусаар задруулах, албан үүрэгт нь хамааралгүй байдлаар ашиглахыг хориглоно.
11 дүгээр зүйл. Албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой хориглолт, хязгаарлалт
11.1. Албан тушаалтан нь албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон хамааралтай эдгээдийн хувийн сонирхлыг хөндөх захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага тооцох, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
11.2. Албан тушаалтан нь өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдтэй ашгийн үйл ажиллагаатай харилцааг дуусгавар болгосноос хойш 2 жилийн хугацаанд тухайн этгээдтэй холбоотой захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага тооцох, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
11.3. Албан тушаалтан сонгогдож, томилогдохоосоо өмнө аж ахуйн нэгжийн удирдах, гүйцэтгэх, хяналтын байгууллагын гишүүн байсан бол нийтийн албанд орсон, эсхүл тухайн аж ахуйн нэгжтэй иргэний эрх зүйн аливаа харилцааг дуусгавар болгосноос хойш 2 жилийн хугацаанд тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой захиргааны акт гаргахыг хориглоно.
11.4. Энэ зүйлийн хуулийн 11.3-т заасан захиргааны акт гаргах хязгаарлалт нь төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан аж ахуйн нэгжийн удирдах, гүйцэтгэх, хяналтын байгууллагын гишүүн байсан албан тушаалтанд хамаарахгүй.
12 дугаар зүйл. Шийдвэр гаргалтад нөлөөлөхийг хориглох
12.1. Албан тушаалтан нь өөрийн болон хамааралтай этгээдийн хувийн сонирхолд нийцүүлэн, захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага тооцох, мөн эдгээрт бэлтгэхэд ямар нэг хэлбэрээр өөрийн албан тушаалын байдлаа ашиглан хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.
13 дугаар зүйл. Сурталчилгаатай холбоотой хязгаарлалт
13.1. Албан тушаалтан албан үүрэгт нь хамаарахаас бусад тохиолдолд аливаа зар сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглахыг хориглоно.
13.2. Энэ хуулийн 13.1-т заасан хязгаарлалт нь Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүний нийгэмд тустай үйл ажиллагааны сурталчилгаанд оролцохыг хязгаарлахгүй.
14 дүгээр зүйл. Төлөөлөлтэй холбоотой хязгаарлалт
14.1. Албан тушаалтан нийтийн албыг өөрийн хувийн сонирхлын өмнө төлөөлөхийг хориглоно.
14.2. Албан тушаалтан албан үүрэгтэй нь шууд ба шууд бусаар холбоотой иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийг бусад этгээдийн өмнө төлөөлөхийг хориглоно.
14.3. Албан тушаалтан дараахь тохиолдолд иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн өмнө нийтийн албыг төлөөлж болохгүй:
14.3.1. өөрийн хамааралтай этгээдийн өмнө;
14.3.2. өөрөө болон хамааралтай этгээд нь ашиг хүртдэг аж ахуйн нэгж, байгууллагын өмнө;
14.3.3. албан тушаалтан, түүний хамааралтай этгээд нь удирдлага, хяналт, захиргааны ажил эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын өмнө.
15 дугаар зүйл. Төлбөр авахыг хязгаарлах
15.1. Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэсний төлөө ямар нэг төлбөр авахыг хориглоно.
15.2. Хууль тогтоомжоор болон Засгийн газар, орон нутгийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр төлбөр авахаар тогтоосон бол нэмэлт төлбөр авахыг хориглоно.
16 дугаар зүйл. Бэлэг хүлээн авахтай холбоотой хязгаарлалт
16.1. Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бусдаас бэлэг шууд буюу шууд бусаар хүлээн авахыг хориглоно.
16.2. Энэ хуулийн 16.1-д заасан хориглолтод албан тушаалтанд албан үүрэгтэй нь холбоогүй өгсөн бэлэг болон албан үүрэгтэй нь холбоотой дипломат журмаар өгсөн бэлэг хамаарахгүй. Дипломат журмаар бэлэг хүлээн авах, тайлагнах, зарцуулах журмыг Засгийн газар батална.
16.3. Гэр бүлийн гишүүн болон төрөл, садангийн хүнээс бусад этгээдээс хүлээн авсан нэг удаагийн бэлэг, үйлчилгээний үнэ тухайн албан тушаалтны 1 сарын цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн, эсхүл нэг эх сурвалжаас нэг жилийн туршид хүлээн авсан бэлэг, үйлчилгээний үнэ тухайн албан тушаалтны 3 сарын цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд уг албан тушаалтан энэ тухайгаа хариуцсан албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй.
16.4. Хүлээн авсан бэлэг, үйлчилгээний үнэ тухайн албан тушаалтны 6 сарын цалингийн хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд түүнийг төрийн өмчлөлд шилжүүлнэ. Албан тушаалтан 6 сарын цалингийн хэмжээнээс илүү гарсан зөрүүг өөрөө төлж тухайн бэлэг, үйлчилгээг хүлээн авч болно.
16.5. Албан тушаалтан бэлэг авахаас өмнө 2 жилийн хугацаанд бэлэг өгөгчтэй холбоотой захиргааны акт, удирдлага, хяналт, шалгалт, хариуцлага тооцох, гэрээ байгуулах зэрэг албан үүрэг хэрэгжүүлсэн бол тухай бэлэг өгөгчөөс албан үүрэгтэй нь холбоогүй бэлэг авсан гэж үзэхгүй.
16.6. Энэ хуулийн 16.3-т заасан этгээдээс бэлэг хүлээн авсан бол албан тушаалтан тухайн этгээдтэй холбоотой захиргааны акт гаргах, удирдах, хянах, шалгах, хариуцлага тооцох, гэрээ байгуулах зэрэг албан үүргийг 2 жилийн хугацаанд гүйцэтгэхгүй.
16.7. Төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжид төрд оногдох хувийн эзэмшигчийн төлөөлөгч албан тушаалтан нь ажиллах хугацаандаа, мөн ажил үүрэг дууссанаас хойш 2 жилийн хугацаанд тухайн компани, удирдлагын гишүүдээс бэлэг авахыг хориглоно.
16.8. Албан тушаалтны төрийн өмчлөлд шилжүүлсэн бэлэг, үйлчилгээг үнэлэх, хадгалах, зарцуулах журмыг Засгийн газар батална.
17 дугаар зүйл. Хандив авахтай холбоотой хязгаарлалт
17.1. Албан тушаалтан, төрийн болон орон нутгийн захиргаа нь иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг нийтийн хэрэгцээнд зориулан авах, хүсэхийг хориглоно.
17.2. Албан тушаалтан, төрийн болон орон нутгийн захиргаа нь албан үүрэгтэй нь холбоогүй гуравдагч этгээдээс үзүүлж буй нийтийн албаны хэрэгцээнд, ажилтнуудын сургалт, үйл ажиллагааны зохион байгуулалт, техникийн дэмжлэг зэрэг албан тушаалтныг сонирхлын зөрчилд оруулахгүй хандив бусад санхүүгийн туслалцааг энэ хуулийн 17.1-т заасан хязгаарлалтад хамаарахгүй бол хүлээн авч болно. Хандив, туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна.
17.3. энэ зүйлийн 17.2-т заасан хандив, санхүүгийн туслалцаа авсан бол албан тушаалтан эсхүл төрийн болон орон нутгийн захиргаа нь хандивлагчтай холбоотой ямар нэг шийдвэр 2 жилийн хугацаанд гаргахыг хориглоно.
17.4. Албан тушаалтан дараахь тохиолдолд биечлэн эсхүл бусад этгээдээр зуучлуулан хандив хүсэх, хандив цуглуулахад оролцох, хүлээн авахыг хориглоно:
17.4.1. хүнд өвчнийг эмчлэхэд шаардлагатайгаас бусдаар өөртөө буюу өөрийн хамааралтай этгээдийн хэрэгцээнд;
17.4.2. өөрөө болон хамааралтай этгээд нь ашиг хуваалцдаг иргэн болон хуулийн этгээдийн хэрэгцээнд;
17.4.3. хамааралтай этгээд нь удирдлага, хяналт, захиргааны албанд нь ажилладаг хуулийн этгээдийн хэрэгцээнд.
18 дугаар зүйл. Давхар ажил эрхлэхтэй холбоотой хязгаарлалт
18.1. Нийтийн албан тушаалтан энэ хуулиар зөвшөөрснөөс өөр ажил албан тушаал давхар эрхлэхийг хориглоно.
18.2. Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн дараахь ажил, албан тушаалыг давхар эрхэлж болно.
18.2.1. хууль болон олон улсын гэрээгээр зөвшөөрсөн ажил;
18.2.2. нийгэмд тустай үйл ажиллагаанд чиглэсэн ажил;
18.2.3. багш, судлаач болон бүтээлч ажил;
18.2.4. хуульд заасан бол өөр өөрийн чиг үүргийн дагуу Улсын Их Хурлын болон Засгийн газрын албан тушаал;
18.2.5. хууль тогтоомж болон Засгийн газрын журмаар зөвшөөрсөн олон улсын байгууллага дахь албан тушаал.
18.3. Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, мөрдөх албаны албан тушаалтан салбарын хуульд тусгайлан зааснаас бусад ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно.
18.4. Зэвсэгт хүчний албан тушаалтан өөрийн удирдах албан тушаалтны бичгэн зөвшөөрлөөр хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэх ажил, эрх хэрэгжүүлж болно.
18.5. Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4-т зааснаас бусад нийтийн албан тушаалтан дараахь ажлыг давхар эрхэлж болно.
18.5.1. хууль тогтоомж, олон улсын гэрээгээр болон Засгийн газрын журмаар зөвшөөрсөн ажил;
18.5.2. багш, судлаач, бүтээлч ажил;
18.5.3. сонирхлын зөрчил үүсэхээргүй бол өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгэн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба, гэрээний ажил үүрэг.
18.6. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлд Хувиараа эрхлэх аж ахуй гэж бүртгүүлсэн, жилийн орлого нь 10 сая төгрөгөөс хэтрэхгүй, эсхүл зөвхөн газар тариалангийн бүтээгдэхүүн, ойн аж ахуй, амьтан үржүүлэг, орон нутгийн жуулчлал, сургалтын үйл ажиллагаанаас орлого олдог бол албан тушаалтан үүнийгээ давхар эрхэлж болно.
18.7. Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хашиж буй бол харъяалагдах Байнгын хороо, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд санал өгөхөөс өөрөөр Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлыг эдлэхгүй.
18.8. Энэ хуулийн 18.5.3-т заасан удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллага хэрэв зөвшөөрөл нь сонирхлын болон ёс зүйн зөрчил үүсгэхээр, мөн нийтийн албанд хохирол учруулахаар бол албан тушаалтанд давхар ажил эрхлэхийг зөвшөөрөхгүй. Татгалзал нь бичгэн, үндэслэл бүхий байна. Албан тушаалтан татгалзлыг хүлээн зөвшөөрөхгүй бол дээд албан тушаалтан, хянаж, шалгах эрх бүхий байгууллагад давж заалдах эрхтэй.
19 дүгээр зүйл. Давхар ажил эрхлэхтэй холбоотой хязгаарлалтыг хэрэгжүүлэх журам
19.1. Албан тушаалтан нийтийн албыг хүлээн авсны дараа хуулиар зөвшөөрөөгүй өөр алба, ажил, үүрэг, гэрээ, эрх гүйцэтгэж байгаа бол энэ тухай дээд албан тушаалтанд мэдэгдэж, давхар эрхэлж болохгүй алба, ажил, үүрэг, гэрээ, эрхээс чөлөөлж өгөхийг хүссэн хүсэлт гаргана.
19.2. Энэ хуулийн 19.1.2-т заасан хүсэлт хүлээн авсан албан тушаалтан нэг сарын дотор давхар эрхэлж болохгүй алба, ажил, үүргээс чөлөөлөх, гэрээг зогсоох, эрхийг цуцлах тухай шийдвэр гаргаж холбогдох албан тушаалтанд явуулна.
20 дугаар зүйл. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой хязгаарлалт
20.1. Албан тушаалтан нь энэ хуулийн 18.6-д зааснаас бусад аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа гардан эрхлэх болон түүний удирдах бүтцэд ажиллахыг хориглоно.
20.2. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Тэргүүн шадар сайд, Шадар сайд, Сайд, Дэд сайд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Дээд шүүхийн шүүгч, Ерөнхий прокурор, Улсын Их Хурлын тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Тагнуулийн ерөнхий газрын дарга, Монгол Улсын Ерөнхий Аудитор, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, тэдгээрийн хамааралтай этгээд нээлттэй тендэрээр шийдвэрлэснээс бусад тохиолдолд төрийн болон орон нутгийн хэрэгцээнд худалдан авалт, төрийн санхүүгийн нөөц, төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч эсвэл эдгээрийг биелүүлж буй хувиараа аж ахуй эрхлэгч байж болохгүй.
20.3. Энэ хуулийн 20.2-т заасан албан тушаалтан, түүний хамааралтай этгээд нь уг зүйлд заасан үүргийг нийтийн албанаас чөлөөлөгдсөний дараа 2 жилийн хугацаанд мөн биелүүлнэ.
20.4. Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлага, хяналт, захиргаанд ажилладаг албан тушаалтан нь тухайн аж ахуйн нэгжид нийлүүлэх төрийн болон орон нутгийн хэрэгцээний худалдан авалтын захиалгын нийлүүлэгчээс ямар нэг ашиг авдаг байж болохгүй.
20.5. Албан тушаалтан нийтийн албанаас чөлөөлөгдсөнөөс хойш 2 жилийн хугацаанд албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа төрийн худалдан авалт, төрийн болон орон нутгийн нөөцийн хувиарлалт, удирдах, хянах, хариуцлага тооцох зэрэг асуудлаар шийдвэр гаргаж байсан аж ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч болох, тус аж ахуйн нэгжээс хөрөнгө шилжүүлж авахыг хориглоно.
21 дүгээр зүйл. Албан тушаалаас чөлөөлөгдсөний дараахь хязгаарлалт
21.1. Албан тушаалтан нь албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш 2 жилийн хугацаанд сонирхлын зөрчил үүсч болох дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
21.1.1. урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбоотой байсан аж ахуйн нэгж байгууллагад ажиллах;
21.1.2. урьд ажиллаж байсан байгууллагатайгаа гэрээ, контракт байгуулах, тухайн байгууллагаас олгодог зөвшөөрлийг хүсэх;
21.1.3. урьд ажиллаж байсан байгууллагынхаа өмнө аливаа хувь хүн, хуулийн этгээдийг төлөөлөх.
21.2. Энэ хуулийн 21.1.2-т заасан хязгаарлалт нь тухайн этгээд албан тушаалд сонгогдож, томилогдохоос өмнө байгуулагдсан буюу сунгагдсан гэрээ, контракт, түүнчлэн нээлттэй тендерийн дагуу байгуулагдсан, эсхүл жилд 7 сая төгрөгөөс бага үнийн дүн бүхий гэрээ, контрактад хамаарахгүй.
21.3. Албан тушаалтан нь энэ хуулийн 21.1-д заасан хязгаарлалтад хамаарах этгээдтэй албаны чиг үүргийн дагуу харилцаа тогтоохыг хориглоно. Албан тушаалтан энэ хуулийн 21.1-д заасан хязгаарлалт зөрчигдөж байгаа талаар хариуцсан албан тушаалтанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
22 дугаар зүйл. Бусад орлогын хязгаарлалт
22.1. Албан тушаалтан нь өөрийн албан үүргийн дагуу авах цалин, хөлснөөс гадна энэ хууль, бусад хуулиар хориглоогүй бусад ажил, алба, гэрээний урамшуулал мөн хуулиар хориглоогүй аж ахуйн үйл ажиллагааны орлого олж болно.
22.2. Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж буй бол Засгийн газрын гишүүний цалин авна.
22.3. Албан тушаалтан татвараас чөлөөлсөн болон бага татвар бүхий улс орон, бүсэд бүртгэл бүхий аж ахуйн нэгжийн хувьцаа, үнэт цаас, хувиас орлого авахыг хориглоно.
22.4. Албан тушаалтан төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжид өмчлөгчийн төлөөлөгчийн ажил, үүрэг гүйцэтгэж байхдаа болон ажил үүрэг гүйцэтгэхээ больсноос хойш 2 жилийн хугацаанд дараахь үйл ажиллагааг хориглоно.
22.4.1. шууд эсхүл гуравдагч этгээдийн зуучлалаар ажил үүрэгтэй нь холбоогүй санхүүгийн эх үүсвэр гэх мэт аливаа үр ашиг хүлээн авах;
22.4.2. холбогдох төрийн өмчит аж ахуйн нэгж болон удирдлага, захиргааны гишүүнээс ямар нэг бэлэг хүлээн авах;
22.4.3. холбогдох төрийн өмчит аж ахуйн нэгжийн хөрөнгийн хувьцаа, үнэт цаас, хөрөнгө олж авах;
22.4.4. холбогдох төрийн өмчит аж ахуйн нэгжид өөр албан тушаал эрхлэх.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Хувийн сонирхлын мэдүүлэг23 дугаар зүйл. Хувийн сонирхлын мэдүүлэг гаргах23.1. Энэ хуулийн 4.1-д заасан нийтийн алба хашиж байгаа болон тэдгээр албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд хувийн сонирхлын мэдүүлэг гаргана.
23.2. Энэ хуулийн 23.1-д заасан этгээд хувийн сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй.
23.3. Нийтийн алба хашиж байгаа этгээд хувийн сонирхлын мэдүүлгээ албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй.
23.4. Хувийн сонирхлын мэдүүлгийг энэ хуулийн 23.3-т заасан хугацаанаас хожимдуулж гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бол гаргаж өгөөгүйд тооцно.
23.5. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ.
23.6. Авлигатай тэмцэх газар нийтийн албанд нэр дэвшиж буй хүний хувийн сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 хоногт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ.
23.7. Нийтийн албанд нэр дэвшиж буй этгээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй.
23.8. Хувийн сонирхлын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журмыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо батална.
24 дүгээр зүйл. Хувийн сонирхлын мэдүүлгийг бүртгэх, хадгалах
24.1. Хувийн сонирхлын мэдүүлгийг дараахь байгууллага, албан тушаалтан хуульд заасан хугацаанд бүртгэж, хадгална:
24.1.1. Улсын Их Хурлын гишүүний хувийн сонирхлын мэдүүлгийг Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо;
24.1.2. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн мөн Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газраас томилогддог албан тушаалтны хувийн сонирхлын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар;
24.1.3. Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны хувийн сонирхлын мэдүүлгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо;
24.1.4. Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон бүх шатны шүүхийн шүүгчийн хувийн сонирхлын мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл;
24.1.5. Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчийн хувийн сонирхлын мэдүүлгийг тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба;
24.1.6. бусад албан тушаалтны хувийн сонирхлын мэдүүлгийг түүнийг томилсон, эсхүл удирдах эрх бүхий албан тушаалтан.
24.2. Энэ хуулийн 24.1.4–24.1.6-д заасан хувийн сонирхлын мэдүүлгийг бүртгэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан мөн хуулийн 23.3-т заасан хугацаанд хувийн сонирхлын мэдүүлгийг авч дууссанаас хойш 14 хоногийн дотор хувийн сонирхлын мэдүүлэг гаргах журмын биелэлтийн талаархи тайланг, хувийн сонирхлын мэдүүлэг гаргасан этгээдийн нэрсийн хамт Авлигатай тэмцэх газарт ирүүлнэ.
24.3. Авлигатай тэмцэх газар хувийн сонирхлын мэдүүлэг гаргах хууль тогтоомжийн биелэлтийн талаархи мэдээллийг жил бүрийн 4 дүгээр сарын 15-ны дотор Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд гаргаж өгнө.
25 дугаар зүйл. Хувийн сонирхлын мэдүүлгийг нээлттэй байлгах
25.1. Албан тушаалтны хувийн сонирхлын мэдүүлэг нээлттэй байна.
25.2. Энэ хуулийн 24.1-д заасан байгууллага, албан тушаалтан иргэдийг албан тушаалтны хувийн сонирхлын мэдүүлэгтэй саадгүй танилцах боломжоор хангах үүрэгтэй.
25.3. Албан тушаалтнаас хувийн сонирхлын мэдүүлгийг хэрхэн бөглөх талаар байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан захидал, хүсэлт, асуулт, тэдгээрт өгсөн хариулт, зөвлөгөө нь хувь хүний нууцад хамаарах бөгөөд түүнтэй холбогдох асуудлыг Хувь хүний нууцын тухай хуулиар зохицуулна.
26 дугаар зүйл. Хувийн сонирхлын мэдүүлгийг хянан шалгах
26.1. Авлигатай тэмцэх газар энэ хуулийн 24.1.1, 24.1.3-т зааснаас бусад хувийн сонирхлын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт тавьж, дүн шинжилгээ хийнэ.
26.2. Энэ хуулийн 24.1.1-д заасан хувийн сонирхлын мэдүүлгийг иргэдийн өргөдөл, гомдолд үндэслэн Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо шалгана.
26.3. Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэж буй бол хувийн сонирхлын мэдүүлэг гаргах, хянаж, шалгуулах асуудлыг 24.1.2-т заасан журмаар зохицуулна.
26.4. Авлигатай тэмцэх газар өргөдөл, мэдээллийн мөрөөр эсхүл төлөвлөгөөт хяналтаар шалгалт явуулж болно.
26.5. Энэ хуулийн 24.1.1-д зааснаас бусад этгээд хувийн сонирхлын мэдүүлгээ хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл бүрэн гүйцэд гаргаагүй бол Авлигатай тэмцэх газар тухайн мэдүүлэг гаргагчийн хувийн сонирхлын мэдүүлгийг шалгана.
26.6. Хувийн сонирхлын мэдүүлгийг бүртгэх эрх бүхий албан тушаалтан мэдүүлэг засваргүй, бүрэн гүйцэд бөглөгдсөн, хугацаандаа өгсөн эсэхэд хяналт тавьж, мэдүүлгийг зохих журмын дагуу гаргаж өгөхийг шаардах, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байвал бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шалгах буюу авлигын шинжтэй зөрчил илэрвэл Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулах үүрэгтэй.
26.7. Мэдүүлэг гаргагч хувийн сонирхлын мэдүүлгээ бодитой, үнэн зөв тайлбарлах үүрэгтэй.
ТАВДУГААР БҮЛЭГ
Хуулийн хэрэгжилтийг хянах
27 дугаар зүйл. Нийтийн албаны ёс зүйн дүрэм
27.1. Албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад баталж мөрдүүлсэн ёс зүйн дүрэмд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллана.
27.2. Албан тушаалтан нь өөрийн үйл ажиллагааны шударга, төвийг сахисан байдалдаа ёс зүйн шалтгаанаар эргэлзээ төрвөл албан үүргээ гүйцэтгэхээс эсхүл давхар ажил, албан тушаал эрхлэхээс татгалзах үүрэгтэй.
28 дугаар зүйл. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих этгээд
28.1. Энэ хуулийг холбогдох байгууллага, албан тушаалтан хэрхэн дагаж мөрдөж байгаад дараахь байгууллага хяналт тавина:
28.1.1. Сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаархи Авлигатай тэмцэх газар, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо;
28.1.2. энэ хуулийн 28.1.1-д зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газар.
29 дүгээр зүйл. Сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
29.1. Сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч дараахь захиргааны хариуцлага хүлээлгэнэ:
29.1.1. энэ хуулийн 7.3, 8.3, 19.2, 25.2-т заасан үүргээ биелүүлээгүй байгууллагын удирдлагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
29.1.2. энэ хуулийн 16, 22.4-т заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн этгээдээр хууль бусаар хүлээн авсан бэлэг, үйлчилгээний үнийг төлүүлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хууль бусаар орсон албан тушаалаас чөлөөлөх;
29.1.3. энэ хуулийн 20.2, 20.3, 21.1-д заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэн хэмжээний төгрөгөөр торгож, байгуулсан гэрээ, контракт, авсан зөвшөөрлийг хүчингүй болгох;
29.1.4. хувийн сонирхлын мэдүүлгийг бүртгэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, эсхүл холбогдох материалыг энэ хуулийн 24.2-т заасан хугацаанд ирүүлээгүй эрх бүхий албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох.
29.2. Сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий албан тушаалтан дараахь сахилгын шийтгэл хүлээлгэнэ:
29.2.1. хувийн сонирхлын мэдүүлгийг энэ хуулийн 23.3-т заасан хугацаанаас хожимдуулж гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол сануулах;
29.2.2. энэ хуулийн 13, 22.3-т заасан хориглох зүйлийг зөрчсөн, 8.1, 9.1, 19.1, 21.3-т заасан үүргээ биелүүлээгүй, хувийн сонирхлын мэдүүлгийг 23.3-д заасан хугацаанаас удаа дараа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалинг 3 сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах;
29.2.3. энэ хуулийн 10, 14, 17, 18, 20.1, 20.4, 20.5-д заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн, 9.2-т заасан арга хэмжээг аваагүй, 21.1-д заасан хязгаарлалтад хамаарах этгээдтэй гэрээ, контракт байгуулсан, зөвшөөрөл олгосон, 23.7-д заасныг зөрчиж илтэд сонирхлын зөрчилтэй хүнийг албан тушаалд томилсон, хувийн сонирхлын мэдүүлгийг худал мэдүүлсэн, энэ хуулийн 29.2.2-т заасан хариуцлага тооцох зөрчлүүдийг удаа дараа гаргасан бол албан тушаалыг бууруулах;
29.2.4. энэ хуулийн 11, 12, 15, 16-д заасныг зөрчсөн, энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага тооцох зөрчлүүдийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах.
29.3. Шүүгчээс захиргааны хариуцлага хүлээлгэсэн нь тухайн албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээгэхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
29.4. Энэ хуулийн 29.2-т заасан сахилгын шийтгэл хүлээсэн албан тушаалтан өөрт оногдуулсан шийтгэлийн талаархи мэдээллийг холбогдох этгээд болон олон нийтэд өөрийн зардлаар хүргэнэ. Албан тушаалтан өөрт оногдуулсан сахилгын шийтгэлийн талаархи мэдээллийг холбогдох этгээд болон олон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журмыг Авлигатай тэмцэх газар батална.
30 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
30.1. Энэ хуулийг 2010 оны ... дугаар сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг
бичсэн: Tji | төрөл: 2010-10-15 өдөр 16:36
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (9) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Үүнийгээ нэг тайлбарлаач хууль санаачлагч аа!!!
Саяхан таны лекцийг сонсоод сууж байхад авууштай сайхан мэдээ мэдээлэл их байгаа нь талархууштай байсан боловч шашинд их шүүмжлэлтэй ханддаг юм шиг санагдаад өөрийнхөө үзэл бодлыг хуваалцмаар санагдлаа таны хэлсэн зарим үгийн утгыг ухвал бурхны шашин нь зүгээр л нэг мухар сүсэг дээр бараг тогтдог тухай л яриад байх юм. Юутай ч шашин судлал, Бурханы шашин судлал бол нягт нямбай, олон талт, цаашилбал мэргэжлийн төвшний судалгаанд үндэслэдэг, өнөөдөр асар их хурдацтайгаар хөгжиж буй шинжлэх ухааны салбар юм. Иймээс хэн хүний нэвтэрхий толь, интэрнэтийн материал, эсвээс алив нэгэн ТУХАЙ төдийг уншаад өөрийн ургуулан бодох чадвараар чимэн дэвшүүлсэн санааг сонирхогчийн хүрээнээс дээгүүр үнэлэх боломжийг энэ салбарын өнөөдрийн хөгжил олгохгүй билээ. Монголын Бурханы шашны хэлбэр онцлог, үзэл баримтлал, түүний өнөөдрийн нөхцөл байдлын талаар тухайлан бичсэн дорвитой бүтээл өдий хүртэл гараагүй байгаа боловч нөгөөтэйгүүр нийтлэлч Баабарын бичсэнчилэн “Шашин манайд улс төрийн тоглоомд хамгийн их ашигладаг нохойд барьдаг мод” мөний тул түүнийг муучлах сайчлах, эсвэл түүний талаар гүн гүнзгий мэдлэгтэй мэт харагдах нь олон нийтлэлчдийн хүсэн тэмүүлдэг зүйлсийн нэг юм.
буддизм бусад шашинаас шууд мухар сүсэгээр дагахыг биш харин асууж шалгаж үнэн эсэхийг нь магадлаж байж итгэхийг зөвөлдөг либерал бөгөөд учир шалтгаанч буюу шинжлэх ухаанч төрхөөрөө ялгардаг.Бурхан багшийн сургаал номын гол аньсыг судалж онож мэдэн өөрийн амьдралдаа хэрэгжүүлэх нь хамгаас чухал Монголчууд дунд буддизмыг сургаалийг нь бус зан үйл талаас нь мухраар шүтэх байдал түгээмэл харагддаг. мэдээж өөрөө жаргалын үндэсээ тариагүй байж хүссэн хүсэл, горьдлого нь бүтэх нь ховор. тийм үед чухам хүмүүс бурханы шашин худлаа юм байна, буддын лам нар хоосон ном уншдаг гэхчилэн бурууг өөрөөсөө биш бусдаас хайж төөрөгдөн бурханы шашнаасаа холдсоор байгаа нь даанч харамсалтай. Тиймийн учир бид бүхэн мэдэхгүй зүйлээ цэцэрхэн ярих бус мэдчихээд яривал нөгөө үндэслэлтэй гэдэг үгийн үнэ цэнэ харагдах боловуу. Аливаа дам үг хүн алж ч болох нөхцөл байдлыг үүсгэж болох талтай байдгийг мөн дам үг 7 бээр гэдгийг санан аливаа мэдээлэл нь хүмүүст зөв хүрээсэй гэсэн үндсэн дээр, үнэн зөв ойлголтыг аваасай гэсэн хүслээр buddha.mn шша санал болгож байна. гэгээн оюундаа тунгаан соёрхоноуу
Сэтгэл ханах ухаан үгүй бол
Алтанд умбавч гуйлгачин хэвээр
Сэхээрэхүйн үүдийг нээхгүй бол
Амттанд шумбавч цангаа хэвээр
...Нэвт бусдийн гэмийг тоолсоор явж Нэгэн насаа дэмий барсаний эцэст Нэхэж гомдовч хэн чамайг €р€вд€х вэ? Нэрээ €€рийг€€ хайралдаг сэтгэл чини хайчсан бэ? ... Данзанравжаа
Сэтгэгдэл бичих