Зогсолт
Байз даа...
Түр хүлээ!
Би өөртөө зогсолт өгмөөр байна
Санаж байна
Сэтгэл яг ингэж анирдахад
Цаг ямагт намайг живүүлэх
Царцанги сүнстэй саарал хүмүүс урсч байсан
Тэдний хөггүй инээмсэглэл,
харц
бас царай
Энэ бүхэн урьд нь
Этгээд мөртөө зүүд шиг
Заавал өрнөж байсныг
... Тийм ээ
Дүр эсгэх хуурамч харцнууд
Дотроо халхалсан хиймэл үзэмжүүд
Тэнгэр минь хүлээ л дээ
Хэмжээс бүхэн цаг хугацаатайгаа зогсог
Хэрхэхийн тухай утга ч хийсэн одог
Бид нэг л замыг давтаад байна
Бийр будаггүй амьдралын цаг хугацаа
Бүгдийг "хүн" гэдэг хүүхэлдэй болгон наадаж байна
Бид орон зайн тоглоом болж
Бие мөхөс оюун зайд хүүрнэл болон хувирч байна
Авралт ухаарал чи зүүднээс минь сэрээгээд
Аянга буулган ниргээд өгөөч
Аан ...
Ийм мэдрэмжийг аль эрт төлөвлөчихсөн байж
Зурсан зураг, заяа тавилан тэгээд надад
... үгүй ээ,
би энд л зогсолт өгмөөр байна
Зуурхан ч гэсэн
Бүх зүйлийн өнгө, хэмнэлийг умартан
Би өөрөөр ухаармаар байна
Өөрийгөө!
Байз хүлээ намайг...
бичсэн: Tji | төрөл: 2008-03-23 өдөр 09:15
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (51) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Даанч бүгдийг зогсоочихоод хажуугаар нь алхлаад засаж сэлбэж дуусаад эхнээс нь эхлүүлж болдоггүй нь гачлантай
SHYLEG VNEHEER TAALAGDLAA. BI TANIIG TEMDEGLELIINHEE DEWTERT SANAAND BUUSAN YG BYREE TEMDEGLEN BICHDEG GEDEGT ITGEJ BAINA. SHVLGIIG BAS ZURAG BOLGON ZURHAD TYR ZOGSOLT HEREGTEI CH BAIJ MEDNE. TANII YRISAN YRIA BUSDAD TYGEESEN VG BYHEN CHIN VNEHEER ZALUUST HEREGTEI BAIDAG.
yr saak gej heleh heregtei ym bna
wow
Борооны тухай бодлын тухай, бал шиг амтын тухай, барьж буй байшингийнхаа тухай, байж болох бүхний л тухай
Яг энэ харц
Яг энэ хөшиг
Энэ бүхэн урьд нь тохиолдож байсан
Бүх зүйл давтагдал мэт санагдах тэр мөчид...
...Байз даа
Би өөртөө зогсолт өгье
Санаж байна
Яг тийм
“Сар яг ингэж гэрэлтэхэд
Чи гарыг минь атгасан шүү дээ”
Энэ бүхэн урьд нь
Этгээд мөртөө өрнөж байсан
Чиний харц
Бас уруул
Чимээгүй дотносол тань ийм байсан
Хүлээ,
Хүлээ л дээ
Хэмжээс бүхэн цаг хугацаатайгаа зогсог!
Бид нэг л замыг давтаад явна
Бийр будаггүй амьдралыг
Цаг хугацаа арчин
Бидний “хүн” гэдэг хүүхэлдэй болгон наадаж байна
Үзэг цаас, гашуун давамгай онгод
Үе агшин бүгд урагш хойш хэлбэлзэнэ
Бид орон зайн тоглоом болж
Бие мөхөс оюун зайд хүүрнэл болон хувирна
Амраг минь чи
Гарыг минь атгалгүй
Часхийтэл нь чимх!
Аан!...
“Ийм мэдрэмжийг аль эрт төлөвлөчихсөн байж”
Зурсан зураг, заяа тавилан гээчид
Би зогсолт өгмөөр байна
Зуурхан ч гэсэн байз л даа
Байз!
2003.02.04 (Дурлалын гэрээ номоос)
l-)
Сэтгэгдэл бичих