"БИД ХАМТДАА - ГЭРЭЛ ЗУРГИЙН АГШИН"
Монголд анх удаа нэгэн зорилгын дор нэгдсэн олон хүний дүр төрхийг гэрэл зурагт мөнхлөх торгон агшинд та бүхнийг урьж байна.
Нэг дор олон хүнийг цуглуулан гэрэл зургийн нэг агшинд багтааж, үзэл бодлоо илэрхийлж, бүтээл туурвидаг урлагийн чиглэл олон улсад байдаг. Монголд анх удаа ийм бүтээл туурвихаар гэрэл зургийн Гамма агентлагын захирал, нэрт гэрэл зурагчин С.Цацралт шийдвэрлэжээ.
Ардчилсан намаас УИХ-ын сонгуулийн 25-р тойрогт нэр дэвшиж байгаа Хишигдэмбэрэлийн ТЭМҮҮЖИН-г дэмжигчид энэхүү өвөрмөц арга хэмжээг зохион байгуулна. Хэрэв Та хуульч Х.Тэмүүжин, түүний үзэл бодол, зарчим, хэрэгжүүлэх бодлогыг дэмжиж, түүний дуу хоолой нь таныг төлөөлөн УИХ-д дуугарч байх ёстой гэж үздэг бол, хэрэв та хуульч Х.Тэмүүжинг мэргэжилтнийх нь хувьд хууль тогтоох байгууллагад ажиллаж, Монгол Улсад шударга ёсыг бэхжүүлж, хуулийн тогтолцоог эрүүл, зөв болгоход мэдлэг боловсролоо зориулж чадна гэдэгт итгэдэг бол "Хүнээ мартсан нийгмийг бид хамтдаа өөрчилж чадна" цуглаанд нэгдэхийг урьж байна.
Та энэхүү "БИД ХАМТДАА - ГЭРЭЛ ЗУРГИЙН АГШИН"-д оролцсоноороо нэр дэвшигч Х.Тэмүүжингийн үзэл бодол, үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн хамт, сонгуулийн сурталчилгаанд нь өөрийнхөө оролцоо, хувь нэмэрээрээ хандив оруулах боломжтой юм.
Гэрэл зургийг Гамма агентлагийн чадварлаг гэрэл зурагчид мэргэжлийн өндөр түвшинд авах болно.
Зураг авалтыг дэмжиж Монгол Улсын гавъяат жүжигчин Д.Сосорбарам, Баабар, шог зураач С.Цогтбаяр, дуучин Quiza нарын улс төр, урлаг соёлын төлөөлөгчид оролцох болно. Хэрэв Та эдгээр нэр хүндтэй хүмүүстэй хамт зургаа авахуулахыг хүсвэл, хэрэв Та нэр дэвшигч Х.Тэмүүжинтэй үзэл санаагаараа нэгдэхийг хүсвэл 2008 оны зургадугаар сарын 7-ний өдрийн 17 цагт Баянгол дүүргийн 4 дүгээр хороолол дахь Чингүнжавын гудамжинд байгаа Миний захын урд талбай дахь машины зогсоолд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Монголд хамгийн олон хүн багтаасан, хамгийн анхны гэрэл зургийн нүсэр том бүтээлд дүрээ мөнхөлж, УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Хишигдэмбэрэлийн Тэмүүжинг дэмжиж байгаагаа илэрхийлж, шинэ урлагийн шилдэг бүтээлийг хамтран туурвицгаая.
"Бид хамтдаа - гэрэл зургын агшин" арга хэмжээний үеэр нэр дэвшигч Хишигдэмбэрэлийн Тэмүүжингийн сонгуулийн сурталчилгаанд хандив өргөх худалдаа явагдана.
Цаг хугацаан дотор түүхийг эгэл хүмүүс бүтээдэг. Бүтээсэн түүх нь харин хүмүүсийг эгэл биш болгодог. Эгэл хүмүүсийн эгэл бус агшинд нэгдэцгээе!
2008 оны зургадугаар сарын 7-ны өдөр Чингүнжавын гудамжинд уулзацгаая.
Холбогдох мэдээллийг 50106099 утсаар лавлана уу!
бичсэн: Tji | төрөл: 2008-06-05 өдөр 23:00
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (71) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сонгуулд амжилт гаргаж ялалт байгуулсанд баяр хургэе. Манай гэр булийнхэн чамайг бугдээрээ дэмжиж, итгэл хулээлгэж, сонголоо. Танай гэр булийнхэнд болон Жагаамаа эгчид баяр хургэе. Амжилт хусэе.
Энэ блогоор аялаад сэтгэл сэргээд хамаг гуниг хойно хоцорлоо. Ихэд баяртай байна. Залуусаа гутарч сууна гэдэг нь лав бидний ажил биш юм байна.
Яагаад нөхөр Баяр гараа хумхиад зүгээр суугаад байсан юм бэ? энэ асуултанд маань хариулчих ганц ч болов хүн байгаа болов уу?,
Тэмүүжин багшаа та энэ болсон үйл явдлын талаар ямар бодолтой байгаагаа тайлбарлаач гэж таныг дэмжиж явдагийнхаа хувьд хүсэх байна.
Гэхдээ би энд яг МАХН булхай хийсэн гээгүй шүү. Хэн нь ч хийсэн байсныг мэдэхгүй ямар ч байсан булхайтай болж сонгуульд нэр дэвшсэн зарим хүмүүс ард түмнийг мэхлэхээр оролдсон. Үүнд мэдээж хүмүүс бухимдана, би ч бухимдсан... Зарим нэг тойрог нь мэдээж гайгүй байсан байх л даа.. Гэхдээ их олон тойрог дээр будилаан болсон. Хөдөөгүүр бол хүний нүднээс далдуур юу ч хийж болно гэж бас хардаж байгаа...
МАХН-ы хувьд тэр жагсаалыг эвээр шийдчих боломж байхад юу хүлээгээд бүхэл бүтэн өдөржин юу ч хийлгүй чимээгүй сууж тэр олон хүнийг хохьроож, байшин барилга шатаалгаваа? Яагаад эртхэн арга хэмжээ авсангүй вэ??? Гайхаад барахгүй юмаа. Тэрийг л би ойлгохгүй байгаа юм
Сэтгэгдэл бичих