Сонгуулийн зардлын "Хандивын данс"
Ардчилсан намаас УИХ-ын 2008 оны сонгуулийн 25 дугаар тойрогт нэр дэвшигч Хишигдэмбэрэлийн ТЭМҮҮЖИН би эрхэм сонгогч олон болон намайг дэмждэг нийт хүмүүст хандан сонгуулийн хандив хүсч байна. УИХ-ын сонгуулийн тойрог томорсноор нэр дэвшигчийн зардлын хэмжээ их болж, Баянгол дүүрэгт нэг нэр дэвшигчийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг СЕХ-ноос 133 сая 600 мянган төгрөгөөр тогтоосон.
Сонгуульд хэн их мөнгө зарна тэр сонгуулийн дараа эрх мэдлээ арилжиж, авилга авах нь их гэдэг. Сонгуулийн өмнөх мөнгө улс төрчийг хэн нэгний халаасанд оруулдаг гэлцэх нь бас бий.
Тиймээс Хишигдэмбэрэлийн ТЭМҮҮЖИН би эн тэргүүнд хамгийн бага зардлаар өрсөлдөж ялсан цэвэр улс төрч байхын төлөө энэ сонгуульд оролцох болно. Нөгөөтэйгүүр би Үндсэн хуульд заасан ард түмний элч, нийт иргэн, улс орны эрх ашгийг эрхэмлэн баримталсан "хууль тогтоогч" байхын тулд цөөн тооны хүмүүсээс бус нийт иргэд, дэмжигчдээсээ хандив авч, тэднийхээ итгэлийг даасан шиг дааж, хөрөнгө, мөнгийг нь ил тод, зөв зарцуулсан нээлттэй нэр дэвшигч байх болно.
Хэрэв Та:
- Намайг 2008 оны УИХ-ын сонгуульд Баянгол дүүргээс сонгогдохыг дэмжиж байгаа бол;
- Баялгийг, эрх мэдлийг, хөгжил дэвшлийг иргэдэд өгч, улс орны эзэн нь иргэд өөрсөдөө байх бодлого болсон Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр: "Эзэн монгол", "Иргэн бүрт эрдэнийн хувь", "Үйлдвэржилт", "Шударга ёс, иргэний нийгэм", "Шинэ Улаанбаатар", "Боловсролтой, эрүүл Монгол хүн"-ийг дэмжиж байгаа бол;
- Хишигдэмбэрэлийн Тэмүүжин миний намынхаа мөрийн хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлж буй
Хууль нь шударга
Төр нь цэвэр
Бодлого нь зөв
Иргэд нь чинээлэг - МОНГОЛЫН ТӨЛӨӨ бодлогыг дэмжиж байгаа бол;
- Хууль тогтоох байгууллагыг алсын хараатай, мэргэшсэн, зарчим ёс зүйгээ баримтлаж, хуулиа дээдлэн ажиллаж чадах хууль тогтоогчидтой болгохыг хүсэж буй бол УИХ-д нэр дэвшигч Хишигдэмбэрэлийн Тэмүүжин намайг дэмжиж, хандив өгнө үү
ХҮНЭЭ МАРТСАН НИЙГМИЙГ БИД ХАМТДАА ӨӨРЧИЛЖ ЧАДНА.
Хандивыг 2008 оны зургадугаар сарын 2-ноос зургадугаар сарын 27-ныг дуустал хүлээж авна. Сонгуулийн хуулийн дагуу хандивын хэмжээ иргэд нэг сая, байгууллага, аж ахуйн нэгж гурван сая төгрөгөөс ихгүй байхыг анхаарна уу.
Хүлээн авагч: Хишигдэмбэрэлийн ТЭМҮҮЖИН
Хандивын данс: Худалдаа Хөгжлийн банк 452 457 417
Утга нь: Сонгуулийн зардалд хандив
Хандивлагч Та өөрийнхөө гэрийн хаяг, ажлын газар, байгууллага, аж ахуйн нэгжийн нэр хаяг, утасны дугаараа бичээрэй. Би танд талархалын захиаг буцах хаягаар тань хүргэх болно.
Жич: Дор дурдсан иргэд байгууллагууд хандив өгөхгүй байхыг хүсье. Хэрэв өгсөн тохиолдолд буцаах болно.
- Төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагууд
- Хадгаламж зээлийн хоршоо, түүний эзэд
- Гадаадын байгууллага, иргэд
- Уул уурхайн томоохон компаниуд
Хандив шилжүүлсэн тухайгаа мэдэгдэхийг хүсвэл мессежийг 99106099, 99022416 утсаар хүлээн авна.
бичсэн: Tji | төрөл: 2008-06-02 өдөр 21:49
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (21) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
zuv bodol, zuv uild chini itgej baina.
tsaashid hyalbar argaar bayalagt hureh gesen uvaigui humuusees angid baij, uls ornii hugjild huruu, hushuu nemj, hugjliin galt tergiig tsahilgaanjuulna gedegt chini itgej baina. sanaa bodol negdvel hugjliin tuluu hamtran ajillahad belen baina.
shudarga hudulmuruur olson jaahan hurungunuusuu 500000 tug handivlaya. utas ruu chini zalgana aa.
хувьдаа ямар байгаагаа хүн нээлттэй илэрхийлэх нь энэ хүний яридаг хувь хүний эр чөлөө, гэснээс хамар-ын үзүүрээс догуур... төрөөс айхгүй, завшуулахгүй боймлуулахгүй шахалтгүй...
нэгэнт улс төрийн тогоонд буцлаж бурьгаж нитгэлтэйхэн шөл гаргах гэж байгаа бол энэ битгий хэл хэлүүлнэ дээ, бүр гомдомоор үндэслэлгүй ч гүтгүүлнэ....
гэтэл судалсан буйртай тулхтай ярьдаг, гэхээс ялгарах үзэл бодол үнэт чанар-г нэг номноос харахгүй ш дээ хүү минь олон жилийн хойно эсвэл 4н жилийн дараа л үнэлж дүгнэн биздээ
Тэмүүжингийн хувьд бол бас тодорхой хүрээндээ тодорхой хүмүүс нь таньдаг дэмждэг болчихсон хүн. Хандив өргөх хүмүүс нь ч өргөнө. Санаа тавин зөвлөгөө өгч байгаад чинь талархаж байна. Хэрвээ та уншиж байгаагүй бол нэлээд оюунлаг, эрх чөлөөтэй сэтгэдэг хүмүүсийн талархлыг хүлээсэн ҮГС гэдэг номыг олж унших юмуу энэ блогт байгаа бичлэгүүдээс нь уншвал та энэ хүний хэн болохыг бас тодорхой хэмжээнд мэдэж болох байхаа.
Дондог: Сайн байна уу? Би хувьдаа цех удирдаж байсан хүн төр удирдах ёстой гэж бодохгүй байна л даа. Таныг яг яагаад ингэж хэлснийг бас нэг их сайн ойлгохгүй байна. Тэмүүжингийн хувьд цех биш гэхэд тодорхой хэмжээнд удирдах ажлыг хийдэг хүн гэж боддог. Тэгээд бас энэ хүнийг дэмжих эсэхээ шийдэх гэж байгаа бол энэ хүний талаар судлаад үзвэл ямар вэ?
Ядаж эрдэнийн хувийн талаар ганц олигтой сэтгэгдэл бичээдэх дээ. Энэ талаар би хэд хэдэн блог бичсэн ойлгож магадгүй.
Өөрөөс чинь өөр тийм гэх тэмдэггүй нөхдүүд олон байгаа биздээ,тэгэхээр танигдахын байгз....
Иргэн бүрт эрдэнийн хувь", гэдэг санал дээр Монгол улсын сайн сайханы төлөө шалгуур тавиад...
Сэтгэгдэл бичих