libertari.mn | Форум
Блог хайлт:

Зүүд 2...

Дахиад л би зүүдэллээ. Мөнөөх л эл хуль цэлгэр том танхим..., үйл олон шургуулганы өмнө зогсож байх. Харанхуй бүүдэг тэр танхимд хаанаас ч юм нарны бүдэгхэн гэрэл ертөнцийн түмэн тоосыг өөртөө татсан мэт манантан, зурвасхийн тусна. Тэр гэрлийн үзүүрт нэгэн шургуулга, үнэндээ бол түүн дээрх гарчиг миний сонирхолыг татлаа. "Jije-д бичсэн миний мэссэжүүд".

Гайхалтай нь тэр шургуулгын бариул нь халцарч элэгдсэн байх юм. Яагаад, хэн дандаа үүнийг онгойлгон уншдаг юм бол... үгүй ээ энд чинь би л орж ирдэг, энэ чинь миний л зүүд шүү дээ. Тэгэхээр би зүүдлэх болгондоо зөвхөн энэ шургуулыг татдаг гэж үү. Тийм байна. Тэгээд л өнөөдөр ч гэсэн мөн урдын адил энэ шургуулган дээр харцаа тусган зогсож буй юм байна гэсэн бодол толгойд орж ирэхэд түүн дотор чухам юу байгаа бол гэсэн сониучхан зан төрж нэг мэдэхэд би түүнийг онгойлгон уншиж байлаа.

Шургуулган дотор гаднах шургуулгануудаас ч олон хуудсууд байв. Гэхдээ яагаад ч юм тэр хуудаснуудаас нэг л дотно дулаахан аялгуу зүрхийг минь төөнөх шиг. Энэ юу вэ, надад юу мэдрэгдэнэ вэ?

Би эхний хуудсыг гүйлгэн хараад, ийм дулаан дотно мэдрэмж ганцхан хайрын үгэнд л байдаг гэдгийг саналаа. Эргэн дурсагдах энэ мэдрэмж надад олон дахин давтагдаад байгаа ч юм шиг. Тийм ээ, би хайранд татагдан зүүдэн дэх энэ л шургуулгыг шөнө бүхэн татаж, үй олон хуудсуудыг нь залхууралгүй нэг бүрчлэн уншдаг юм байна. ...Тэгээд би уншиж эхэллээ. Хуудсаас хуудас руу дамжих тутмаа түүнд маш их хайртайгаа ойлгов.

Үнэхээр би дурлалд автжээ..., энэ тухайгаа хэн нэгэнд ярьж, хашхирмаар санагдсан боловч энэ бодлоосоо ичин нүүр дүүгэн халуу оргив. Учир нь тэр надад хайртай билүү? гэж бодохын хамт ихэмсэг нэрэлхүү зан минь хөдөлж, «Өөрт чинь хайргүй хүнд ийм их цаг зарцуулан хайрын мэссэж бичнэ гэдэг өөрийгөө үнэлдэг хүний хувьд гутамшиг ба тэнэглэл» хэмээн хэн нэгэн нь хэлэх байх гэсэн ахархан бодол зурс хийсэн хэрэг. Тэгээд түүнээсээ ч болсон уу, хэнээс ч юм бэ бүү мэд, шургуулгаа ардаа нуулаа. Нуух ч гэж дээ нуух гэж оролдлоо. Гэсэн ч тэр шургуулгыг би өөрөө халхалж дөнгөхгүй ажээ. Тиймээ, хүн хайр дурлалаасаа зугтаж чаддагүй юм. Амьдралын минь катологт Jije-гийн нэрээр нэрлэгдсэн шургуулга аль эрт бий болж, зүүдлэх болгондоо би түүнийг уншдаг болоод уджээ.

2000 он


бичсэн: Tji | төрөл: 2007-03-23 өдөр 12:12
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (58) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



love struck
Бичсэн: Зочин 23:10, 2008-07-17 | Холбоос | |


нээрээ ч хайрийг оюун ухаан биш сэтгэл зүрх удирддаг бх, та эхнэртэй болсоноосоо хойш өөр хүнийг хайрлаж бсан үү
та яа хандах бсан бэ
хүйтэн төмөрт хэлээ наачихаад тэнэг байдалд орж бодож хийхэд яадаг тэнэг вэ гэж өөрийгөө буруутгах бсан уу
энэ тохиолдолд яаж хандсан дээр юм бол
танийхаар
confused
Бичсэн: Áààãèé 17:59, 2008-05-13 | Холбоос | |


dahial bi
¥нэндээ биднийг мөнхийн зорилготой болгодог зуйл бол хайр юм.Бид хэн нэгэнтэй амидралаа холбож, өөр цаг хугацааг эхэлсэн ч нөгөөх хайр гэгч ихэмсэг бардам хэрнээ нууцлаг зуйл хэзээ ч биднийг тайван орхидоггуй. Яагаад ч юм тэр биднийг нэг л олж харсан бол яаж ч зугтаад амар тайван байлгадаггуй юм шигээ. Тэр насан туршид дотор маани оршиж нууцхан зорилго болон оршин тогтносон хэвээр л байдаг.Хайр шуудхан бариад авчихаж болдоггуй зуйл учираас л биднийг ургэлж гижигдэж бас шаналгаж байдаг бх.
Бичсэн: molor (зочин) 18:32, 2008-03-16 | Холбоос | |


yg l tiim baih gemeer gaihamshigtai zuirlel baina.
tanaas zuudtei holboogui ch hairtai holbootoi neg yum asuuh gesen yum. ta hariulj uguurei tehuu.

herwee eregtei hund emegtei hun taalagdwal heleh ni jiriin uzegdel baidag.harin ohiduudad howguud taalagdwal barag l helj chaddaggui. gehdee heldeg humuus bas baiga l bh l daa .haramsaltai ni tiim ih zorig gargasan ohiduudad ner hoch ugch emegtei yum baij ichdegguigeer ni duuddag. iim baij bolno gej uu. ohid bidend ch gesen songoh erh howguudtei adil baij bolno biz dee?
Бичсэн: Laju 11:39, 2008-03-16 | Холбоос | |


Санал нэг байна
Би ч гэсэн хайрыг оюун ухаан биш сэтгэл зүрх удирддаг гэж боддог. Амьдралд олон олон зүйл ухаанаар шийдэгдэх ёстойг би мэднэ л дээ. Гэхдээ тэрэн дотор лав хайр багтахгүй байх. Хайр ухаанаар шийдэгддэг бол аз жаргал, баяр баясал гэнэтийн болоод амттай биш, эртнээс бодож тооцоолсон төлөвлөгөө л биелэгдэж байгаа мэт тэнэг санагдах байх аа. Хайр хүйтэн төмөрт хэлээ наачихаад тэнэг байдалд орж бодож хийхэд яадаг тэнэг вэ гэж өөрийгөө буруутгадаг шиг олон өдрийг бас түүний дэргэд байхад цаг хугацаа зогсоод бүх зүйл үгүй болчихсон юм шиг тайван аз жаргалтай хугацааг гайхшруултал бэлэглэдэг тийм л зүйл байхаа тэ.

Зассан: Tji хэзээ: 3.15.2008 10:26
Бичсэн: Tji 11:21, 2008-03-16 | Холбоос | |


odriin mend! hair gedeg neeree uneheer sonin zuil yumaa . magadgui helj irdeggui hiisej irdeg bas negen zuil ni hair yum shigee. ( minii bodloor hen ch yg l tuuniig haraad hairla gej heleegui baihad tuuniigee olj hardag hairladag shdee)

neg ug nadad ih sonin sanagddag, bas unen ch yum shig . 'nad ruu geh 1000-n zurhnees zugataj,nadaas zugatah ter gants l zurh luu bi temuulne' gej.

magadgui neleen ongiroo hunii ug shig sonsogdoj boloh ch hair gedeg chin l ene yum bishuu.

«Өөрт чинь хайргүй хүнд ийм их цаг зарцуулан хайрын мэссэж бичнэ гэдэг өөрийгөө үнэлдэг хүний хувьд гутамшиг ба тэнэглэл»

uuchlaarai ene hesegt ooriin torson setgegdlee l bichie,buruu ch baij magadgui.
minii bodloor yg ene oguulber tarhinaas irsen tushaal met. harin hair setgels hun zurheeree handah ni iluu heregtei bolow uu? ta yu gej boddog we?

confused
Бичсэн: Laju 11:01, 2008-03-16 | Холбоос | |


хайр гоё ш дээ. амьдарлд эрч хүч, ирээдүйдээ итгэх гэрэл гэгээ өгдөг болохоор бас ухаанаар шүүж боломгүй олон адал явдал, аз жаргалыг бэлэглэдэг болохоор, дээр нь залуу байгааг, бас сэтгэл хөдлөлөө мэдрэх чадвартай байгааг илтгэдэг болохоор би түүнд дуртай бас хайртай. love struck
Бичсэн: Зочин 20:05, 2008-03-13 | Холбоос | |


хайр гоё ш дээ. амьдарлд эрч хүч, ирээдүйдээ итгэх гэрэл гэгээ өгдөг болохоор бас ухаанаар шүүж боломгүй олон адал явдал, аз жаргалыг бэлэглэдэг болохоор, дээр нь залуу байгааг, бас сэтгэл хөдлөлөө мэдрэх чадвартай байгааг илтгэдэг болохоор би түүнд дуртай бас хайртай. love struck
Бичсэн: Зочин 20:03, 2008-03-13 | Холбоос | |


bayar hurgie
Yamar ch undurlugt garsan, yamar ch bag zuux estoi bsan xairaa unelj chadaj bgaa buxniig bishirne.Chi chin mundag bichdeg yum bn sh dee. Yamar negen zuil hamtdaa sanaj sedex yum bishuu? Bi gedeg xun erx chuluuguu buren utgaar ni medrexeer xagas jil gertee bugej bn. Tiimees xaaya ta nariin yumsiig unshij taashaal avah yum daa.
Бичсэн: molor 15:03, 2008-03-11 | Холбоос | |


тэмүүжин багш одоо юу зүүдлэж байгаа вэ?
Бичсэн: tagtaa 19:07, 2008-01-31 | Холбоос | |


Сэтгэгдэл

Хэ хэ, би уул нь хэн нэгнийг муулж, бас хэн нэгнээс ухаантай тухай бус зүгээр л өөртөө зүүдлэгдсэн зүүднийхээ тухай жаахан уран сэтгэмж нэмээд л бичсийн. Тэгсэн нэг нь "хийрхэл" гэсэн. Энэ үгийг миний ойлгодог утгаар бус өөр магадгүй миний мэдлэг хүрэхгүй түвшинд хэргэлсэн юм болов уу яасан юм, би лав сайн ухаагүй.
Тэгээд гайхас хийсэн дээ. Зүүдийг шүүмжлэхийг бодоход уран зохиол судлаач юм уу, зүүд судлаач юм уу би сайн ойлгоогүй ээ. Миний амьдралдаа бичсэн анхны бөгөөд сүүлчийн зохиол маягын зүйл бол энэ зүүд байлаа. Тэрийг маань тоож бас шүүмжилсэнд баярлалаа. Энд нэг ухаантай ухаангүй тухай яриа байхгүй байхаа, зүгээр л мэдрэмжээрээ л хандахад хангалттай байх гэж би хувьдаа боддог.

"Хүн бусдыг өөрөөрөө хэмждэг" энэ үг зүгээр л надад таалагддаг. Таалагдахаасаа гадна би өөртөө энэ үгийг байнга зориулж хэлдэг. Учир нь хүний бодоогүй санаагүй муухай зүйлийг бодол санаа болгочихгүйн тулд бодож байх ёстой юм болов уу гэж, бас бодож санаагүй сайн зүйлийг нь бодуулж сануулж байхын тулд хэлэх ёстой юм болов уу гэж.
Хүн бүр төгс биш гэхдээ хангалттай сайн чанарыг тэднээс олж харж болно гэдэгт би итгэдэг.
Шүүмжлэлт сэтгэлгээ алив зүйлийг хөгжиж дэвших, бодитй үнэлэхэд маш чухал байдаг. Би үүнд байнга эерэг ханддаг. Гэхдээ "хийрхэл" гэдэг үг бусад нийтлэлүүд дээр минь байсан бол би ойлгох байна. Яагаад гэвэл тэдгээр нийтлэлүүд улс төрийн өнгө аястай, шүүмжлэл өрнүүлсэн, асуудлыг өөрийнхөө өнцгөөс л үнэлсэн байгаа. Харин зүүд бол зүгээр л зүүд ш дээ. Өөр юу ч биш. Унтаж байхад миний оролцоогүй өөрөө л сэрсэн тархины ажиллагаа. Яг л чиний "Хоосон" гэх нэр шиг сэрээд заримыг нь саная ч гээд санаж чаддагүй тийм л нэг хоосон зүүд хэ хэ.
Гэхдээ uka бид хоёрт хоосон биш юм шиг байна тийм ээ. Гоё зүүд зүүдлэхээр сэрсэндээ ууралмаар байдаг шүү. Тийм зүүүд зүүдлэх дуртай.

uka-д баярлалаа. 



Зассан: Tji хэзээ: 6.21.2007 06:27
Бичсэн: Tji 19:22, 2007-06-21 | Холбоос | |


Сэтгэгдэл
дээд талын зочин уучлаарай ТЖИг өмөөрч таныг буруутгаж баигаа юм биш тэгэхдээ та өөрөө тэр харлуулж бичсэн хэсгийг дахин 1 уншаад үз дээ би лав хувьдаа тэр үгийг хараад ТЖИ өөрийгөө лаг гэж хэлэх ойлгуулахын тулд ингэж бичсэн гэж ерөөсөө ч бодоогүй угаасаа за за тэр үгийг ойлгоход танд ахиад жоохон цаг хэрэгтэи юм шиг байна хоосон гэж нэр тань хүртэл нэг л сонин баина шүү яагаад ийм нэр өгөх болсноо боломжтой бол тайлбарлаад өгөөч
Бичсэн: uka 11:46, 2007-06-09 | Холбоос | |


Сэтгэгдэл
Хэ хэ болино ч гэж байхгүй л дээ. Зүүд яагаад хийрхэл болоод байгааг ойлгосонгүй. Энэ ч миний мэддэг логикоос өөрөөр сэтгэдэг зочин байх шиг байна. Хүн бүр адил үзэл бодол, итгэл үнэмшилтэй байх албагүй. Бас би бүгдэд таалагдах шаардлагагүй л дээ. Тийм болохоор зочин бүр л өөрийхөөрөө намайг олж харж байгаа. Энэ нь гоё ш дээ. Хүмүүс бусдыг өөрөөрөө л хэмждэг юм доо гэж. Өөрөө богинохон бол богиноор л хэмжэнэ, урт бол уртхан л хэмжинэ. Smile

Тодоор бичсэн хэсэгт хэлж байгаа санаа нь та өөрийгөө зочноос илүү ухаантай гэдгийг батлах гэсэн мэт.Их мөрөн дөлгөөн Эрдэмт хүн даруу.
Уг нь би таны зурагтаар гарсан ярилцлагыг үзэж хэлж байгаа санааг чинь ойлгохыг хичээдэг нэгэн.
Блогт бичигдсэн ихэнх сэтгэгдэл магтаал, амин хувийн яриа байх шиг байна.
Эхний шүүмжийг минь эерэгээр хүлээн авна гэдэгт найдаж байна.
Бичсэн: XOOCOH 16:46, 2007-06-08 | Холбоос | |


Сэтгэгдэл
Зүүд 2н тухайд гүн гүнзгий сэтгэгдэл бичих гэсэн боловч хайр ийм тийм гэж одоогоор хэнд хайртай сайн болж байгаагаа бас ямар хайртай учраад тухайн үед надаас ямар ааш араншин гарахыг хэлж мэдэхгүй нь дээ. Хүн насан туршдаа өөрөө өөрийнхөө хэн болохийг олж мэдэх гэж оролдсоор өнгөрөөдөг юм шиг ээ
Бичсэн: uka 11:03, 2007-06-05 | Холбоос | |


Сэтгэгдэл
Энд нэг сахиус ороод ирчихсэн байна ш дээ. Баярлалаа.
Бичсэн: Tji 05:01, 2007-06-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 

Танилцуулга

Зургийн цомог

Архив